Витамин Ц нь арьс арчилгааны ертөнцийн домог гэгддэг. Таны арьс хуурай, тослог эсвэл холимог арьстай эсэхээс үл хамааран витамин Ц нь арьсны эрүүл мэндэд тустай бөгөөд илүү эрүүл, залуу харагдахад тусалдаг. Хэдийгээр бид хоол хүнснээс болон нэмэлтээр витамин Ц авч байгаа ч энэ нь таны арьсанд шингэж байна гэсэн баталгаа байдаггүй байна. Тиймээс арьсанд хангалттай хэмжээний витамин Ц өгөх шилдэг арга бол арьсанд тусгайлан зориулсан Витамин Ц ампуль, серум хэрэглэх бөгөөд арьсанд шууд үр нөлөөгөө үзүүлэх хамгийн хурдан арга юм
Тэгвэл арьсанд Витамин Ц хэрэглэх нь юугаараа ач тустай вэ?
- Чөлөөт радикалуудын эсрэг тэмцдэг.
Бидний эргэн тойронд байдаг чөлөөт радикалиуд эсийг гэмтээж, эсийн хөгшрөлтөд хүргэж, улмаар үрчлээ, нарийн үрчлээс, унжилт зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Витамин Ц нь антиоксидант найрлага учраас чөлөөт радикал эрүүл, залуу эсийг гэмтээхээс урьтаж тэмцэж, устгадаг. Таны арьсыг ‘дархлаатай’ байлгана.
- Коллаген үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Хүний бие 30 наснаас коллагеныг идэвхтэй үйлдвэрлэхээ зогсоодог. Коллаген нь таны арьсыг чанга, уян хатан болгож байгаа барилгаар ярихад тоосго гэж хэлж болно. Харин Витамин Ц хэрэглэснээр коллагенаа алдахаас бүрэн хамгаалж, арьсаа чийглэг, уян хатан байлгаж, нас ахих тусам үүсэж болох арьс унжилтаас сэргийлж чадна.
- Нарны тосны хамгаалалтыг сайжруулна.
Арьсаа нарнаас хамгаалах нь бид хөгшрөлтөөс сэргийлэх шилдэг аргуудын нэг. Витамин Ц-г өглөө бүр түрхсэнээр арьсыг нарны туяанд гэмтэх эрсдлийг удаашруулдаг байна. Нарны тосны хамгаалалтыг давхар нэмэгдүүлдэг.
- Хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулахад тусалдаг
Витамин Ц нь таны биеийг эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм. Дээр хэлсэнчлэн энэхүү витамин нь арьсанд коллаген нийлэгжүүлэхэд тусалснаар арьсыг толигор, эрүүл байлгахын зэрэгцээ нарийн үрчлээс, сэвх, нөсөө толбо, насжилтын толбо, сулбагар арьс, арьс харлах, барзайх гэх мэт хөгшрөлтийн нөлөөллөөс хамгаална.
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой
Витамин Ц нь дасан зохицох чадвартай тул бүх төрлийн арьсанд тохирдог. Ялангуяа Витамин Ц-г батганд өртөмтгий арьстай, хуурай арьстай хүмүүс хүртэл чийгээ алдахгүй зорилгоор хэрэглэж болно.
- Сэвх нөсөө, батганы сорвийг бүдгэрүүлнэ.
Витамин Ц нь антиоксидант учраас коллагены үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар үрчлээс, нөсөө толбо зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулдаг. Мөн батганы дараах бх төрлийн сорвийг бүдгэрүүлдэг. Дээр нь сэвх нөсөөг бүдгэрүүлж, арьсыг цайруулж, өнгийг жигдлэх үйлчилгээтэй.
- Арьсны уян хатан чанарыг сайжруулна
Арьс уян хатан, сунах чадвартай байхад тусалдаг уургийг эластин гэдэг бөгөөд Витамин Ц нь мөн эластины үйлдвэрлэлийг дэмжиж, арьсыг уян хатан, бат бөх, чанга байлгах үйлчилгээтэй.
Витамин С хэр олон удаа хэрэглэх вэ?
Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд витамин ц-г өдөрт 1-2 удаа өглөө, оройд түрхээрэй. Өдрийн цагаар витамин ц түрхсэний дараа өргөн хүрээний SPF-тэй чийгшүүлэгч түрхэхээ мартуузай. Бүтээгдэхүүн бүрийн зааварчилгаа өөр өөр байж болох тул сав баглаа боодол дээрх зааврыг дагана уу.
Brightening Ampoule Serum
- Е , С витамин , Herb Toco Formula агуулсан бөгөөд арьсыг тунгалаг , гэрэлтсэн болгож нөсөө толбо бүдгэрүүлнэ.
https://ecocosmetics.mn/products/1569/20430
BELIF true cream aqua bomb +C
Aqua bomb гелэн чийгшүүлэгч тосон дээр Е болон С витамины найрлагыг нэмж өгснөөр арьсыг гүн чийгшүүлэхийн сацуу арьсны өнгийг сэргээж чангалах үйлчилгээтэй.
https://ecocosmetics.mn/products/1566/20425