Арьс хэт халах болон нарны хэт ягаан туяанаас үүдэн бидний арьсанд өнгө өгдөг меланины үйлдвэрлэл идэвхжиж сорви илүү тодрох шинжтэй болдог. Иймд заавал нарны тосоо түрхэж, өдрийн турш үүнийгээ сэргээж арьсаа хамгаалж байх хэрэгтэй.
𝐔𝐕𝐀, 𝐔𝐕𝐁 гэж юу вэ?
✅UVB- Бета хэт ягаан туяа буюу арьсны эпидермис давхаргат нөлөөлж арьсыг түлэх улмаар борлуулах, нөсөө толбо үүсгэх чадалтай туяа.
✅UVA- Альфа хэт ягаан туяа буюу арьсны дермис давхаргат нөлөөлж арьсыг хөгшрүүлэх улмаар үрчлээтүүлэх чадалтай туяа.
𝗦𝗣𝗙 (𝗦𝘂𝗻 𝗽𝗿𝗼𝘁𝗲𝗰𝘁𝗶𝗼𝗻 𝗳𝗮𝗰𝘁𝗼𝗿) гэж юу вэ?
Нарны тос болгон дээр байх энэхүү хэмжигдэхүүн нь арьсыг нарны UVB хэт ягаан туяанаас хэдэн хувь хамгаалахыг заадаг.
✅SPF50- 98% хамгаална. 1/50 буюу 2% -с хамгаалж чадахгүй.
✅SPF30- Ойролцоогоор 96.7% хамгаалах ба 1/30 буюу 3.3%-с хамгаалж чадахгүй.
𝙋𝘼 гэж юу вэ?
Бас л нарны тос болгон дээр байх энэхүү хэмжигдэхүүн нь арьсыг UVA хэт ягаан туяанаас ямар түвшинд хамгаалахыг заадаг.
PA+ Бага зэргийн хамгаалалт (some UVA protection)
PA++ Дунд зэргийн хамгаалалт (Moderate UVA protection)
PA+++ Өндөр хамгаалалт (High UVA protection)
PA++++ Маш өндөр хамгаалалт (Extremely high UVA protection)