The History of Whoo брэндийн үүсэл

2023-01-20 08:16
The History of Whoo брэндийн үүсэл

Солонгосын засгийн газраас тус улсын ууган компаниудын нэг болох "LG Household and Healthcare"–д Солонгосын эртний өв уламжлалыг шингээсэн үндэсний, тансаг арьс арчилгааны брэнд бүтээх тухай үүрэг даалгавар өгснөөр анх 2003 онд уг брэнд үүссэн.

Арьсаа арчлах, арьсныхаа байдлыг дахин шинэчлэхийг хүссэн эмэгтэйчүүддээ зориулан, тэднийг гоо сайхны бүтээгдэхүүнээр нь тасралтгүй хангах үзэл баримтлал дээр үндэслэж Эртний Дорнын хааны ордны хатдын хэрэглэж байсан гоо сайхны уламжлалт томъёог орчин үеийн технологиудын тусламжтайгаар дахин бүтээж, хатан хаан болох бүсгүй танд зориулж арьс арчилгаа, нүүр будалтын төрөл бүрийн цуглуулгыг бий болгожээ. Уг брэндийн ambassador буюу төлөөлөгчөөр бидний сайн мэдэх Дэ Жангум киноны гол дүрийн жүжигчин эмэгтэй И Ён Э (Lee Young Ae) ажилладаг билээ. И Ён Э нь 1971 оны 1 сарын 31 ны өдөр төрсөн бөгөөд өдгөө 51 настай.

/Доор линкэн дээр дарж богино хэмжээний бичлэгийг үзээрэй/

https://youtu.be/bBGOo7MHIyA




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл