Богино тайлбар
3 алхамт арьс арчилгааны хэрэглэх заавар
1. Aqua Bomb Jelly Cleanser (30ml) – Нүүр цэвэрлэгч
Өглөө, орой чийгтэй нүүрэндээ бага хэмжээгээр түрхэнэ.
30–60 секунд зөөлөн иллэг хийж бохирдлыг уусгана.
Бүлээн усаар сайтар зайлж, арьсаа зөөлөн дарж хатаана.
2. Numero 10 Essence (30ml) – Эссенс
Нүүрээ цэвэрлэсний дараа 2–3 дуслыг алган дээрээ авна.
Нүүр, хүзүүндээ жигд тарааж, зөөлөн товшин бүрэн шингээнэ.
Дараагийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхэхээс өмнө бүрэн шингээхийг хүлээнэ.
3. Aqua Bomb Frozen Cream (10ml) – Чийгшүүлэгч тос
Эссенс бүрэн шингэсний дараа тохирох хэмжээгээр түрхэнэ.
Нүүр, хүзүүндээ жигд тараан зөөлөн иллэг хийж шингээнэ.
Өглөө хэрэглэж байгаа бол нарны тос (SPF)-оо дараа нь түрхэнэ.
Орой арьс арчилгааны хамгийн сүүлийн алхам болгон хэрэглэнэ.
Хэрэглэх дараалал:
Aqua Bomb Jelly Cleanser → Numero 10 Essence → Aqua Bomb Frozen Cream